МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Өндөрширээт суманд төрийн бодлого, намын...

Өндөрширээт суманд төрийн бодлого, намын шинэчлэлийн талаар мэдээлэл хүргэлээ

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, МАН-ын Намын Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Мандхай нараар ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Өндөрширээт суманд ажиллалаа. Ажлын хэсгийнхэн сумын иргэд, намын гишүүд, дэмжигчид болон ахмад гишүүдийн төлөөлөлтэй уулзаж, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.

Үнэн
Админ

Уулзалтын үеэр Засгийн газрын үйл ажиллагаа, Монгол Ардын намын “Е4” стратеги, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга, мөн ENAM 3.0 платформын талаар танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

Иргэдийн зүгээс орон нутагт тулгамдаж буй асуудал, иргэдийн амьжиргаа, тэтгэвэр, төрийн үйлчилгээний хүртээмж, намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой санал, хүсэлтээ илэрхийлэв.

Ажлын хэсгийнхэн Өндөрширээт сумын иргэд, намын гишүүд, ахмад гишүүдээс ирүүлсэн санал, зөвлөмжийг нэгтгэн, цаашдын бодлого, үйл ажиллагаанд тусган ажиллахаа илэрхийллээ.

“Ардын нам-Ард түмэндээ” аян нь иргэд, намын анхан шатны гишүүд, дэмжигчдийн дуу хоолойг сонсож, тэдний санал, санаачилгыг намын бодлого, шийдвэрт тусгах зорилготойгоор улс орон даяар үргэлжилж байна.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.