МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Ө.Өлзий-Оргил: “Sofar” сэргээгдэх эрчим...

Ө.Өлзий-Оргил: “Sofar” сэргээгдэх эрчим хүчийг нөөцөлж, зардлыг бууруулна

Бид зуны цагт 20 кВт-ийн систем авснаар зургаан кВт-ыг өөртөө ашиглаад , үлдсэн 12-13 кВт-ыг улсад зарснаараа өдөр бүр 10 цагаар тооцон нөөцлөхөд сард нэг сая төгрөгийн орлоготой болох боломжтой.

Үнэн
Админ

“Sofar mongolia” компанийн Монгол дахь салбарыг хариуцсан захирал Ө.Өлзий-Оргилтой ярилцлаа.

-Танайх нарны эрчим хүч нөөцлөх батарейндаа ямар баталгаа өгч байна вэ?

-Би анх дулаанаа нөөцөлдөг халаагуур оруулж ирж байлаа. Манайхны 20 хүн тутмын 19 нь “Би нарны сэргээгдэх эрчим хүчээр  халаалтаа шийдмээр байна” гэдэг. Гэвч сэргээгдэх эрчим хүчээр халаалт шийдвэл нэгдүгээрт, нарны инвертер хэрэгтэй болно.  Хоёрдугаарт, нарны сэргээгдэх эрчим хүч нар байгаа үед л ажиллана. Тиймээс нөөцлүүр батарей хэрэгтэй болно. Халаалт өндөр гүйдлээр халж байдаг. Үүнийг  нь  инвертер даах уу. Дээр нь нарны хавтан шаардлагатай болно. Манайх “Longi” брэндийн хамгийн сүүлийн загварыг албан ёсны гэрээтэйгээр  оруулж ирж байна.

Албан ёсны эрхтэй болсноор инвертер зах зээлд хямд үнээр борлуулагдаж байна.  Инвертер батарей өндөр болон нам хүчдэлийн гэсэн ангилалтай. Энэ бүхнийг айл өрх, албан байгууллага ч хэрэглэж болно.  Бид бүтээгдэхүүндээ 10 жилийн баталгаа өгч байгаа юм.

-Яагаад “Sofar”-ийг сонгосон бэ?

-Манай орон эрс тэс уур амьсгалтай. Энэ  инвертер батарей нь өвлийн хүйтэнд -30 хэмд ажиллах боломжтой. Батарей болгонд  өөрөө өөрийгөө халаах горимтой. Энэ батарей нь хамгийн сүүлд үйлдвэрлэгдсэн, аюулгүй байдлын стандартыг хангасан технологиудын нэг юм. Бид худалдан авагчдадаа “Sofar”-ийн бланк дээр баталгааны хуудас олгоно. Хамгийн гол нь Европт тавигдаж байгаа шаардлагыг Монголдоо барьж байна. Ямар ч дуу чимээ байхгүй учраас гэр бүлийнхээ аюулгүй байдлыг бодолцсон хэн бүхэн манай бүтээгдэхүүнийг худалдаж аваарай.

-Танай нарны хавтан  ямар давуу талтай вэ. Байгалийн аливаа үзэгдлээс шалтгаалан нарны хавтан эрчим хүчээ нөөцөлж чадахгүй байх, эвдрэл үүсэх зэрэг эрсдэл бий юү.

-Бид дэлхийн №1 нарны хавтан үйлдвэрлэгч “Longi” брэндийг сонгосон. Энэ нь нарны хавтангийн сүүлийн үеийн “BC” загвар. Өмнө нь манайд “Topcon” загварыг  ашиглаж байсан. Нарны сэргээгдэх эрчим хүч жил ирэх тусам сайжирч байна. Шинэ шинэ технологи нэвтэрч байна.

Энэ загварыг дэлхий дээр хоёр үйлдвэрт үйлдвэрлэж байна. Манайх маш олон нарны хавтангийн үйлдвэр дээр очиж үзсэн, ашиглаж, туршиж үзсэн. Ингээд “Longi” компанийн “ HI-MO X10” загварыг зарах эрхийг авсан юм.  “Longi” компани 26 жилийн туршлагатай. Анх байгуулагдахдаа түүхий эд борлуулж байсан бол сүүлийн 20 жилд өөрсдөө түүхий эд үйлдвэрлэж, өөрөө стандарт гаргаад дэлхийд тэргүүлдэг.

Дээр нь энэ үйлдвэр түүхий эдээ өөрсдөө үйлдвэрлэдэг. Бусад компаниуд гаднаас түүхий эд худалдаж авч, өөрсдөө угсардаг. Хамгийн гол нь бид үйлдвэрээс нь зах зээлийн үнээс маш хямдаар хэрэглэгчдэдээ хүргэж байна. Үнийн хувьд бид зах зээлийн үнээс доогуур, хэт өндөр бус борлуулахаар  хичээж байгаа юм.

Мөн энэ загварыг сүүлийн үед Хятад дотроо дуурайлгаж хийх тохиолдол гарч байгаа юм билээ. Үүнээс хамгаалах гол шалтгаан нь энэ компанийн нэрээр хайхад Монгол руу түгээгдсэн нарны хавтан гэдгээрээ гарч ирнэ.

Нөгөө талаас “Topcon”  хавтангууд  доороо хүрээтэй байдаг. Ингээд цас, шороо ороход хүрээн дээр тогтоод эрчим хүчээ үйлдвэрлэх боломж нь багасдаг.

Харин “Longi HI-MO X10” бол дундаа хүрээгүй, цас, шорооноос хамгаалагдсан. Байгалийн үзэгдэл болон шувуу баах, навч тогтох зэргээс хамгаалагдсан байдаг.

Өнөөдөр манай улс нарны сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж, нөөцөлсөн эрчим хүчээ улсад худалдаалах боломжийг олгож байгаа. 

-Хүчин чадлын хувьд өмнөхөөсөө илүү юу?

-“Topcon”  хавтан 550 Вт-ийн хүчин чадалтай бол “BC” 650 Вт буюу даруй 100 Вт-аар илүү хүчин чадалтай. Хятадад нэг суурьтай “Topcon” хавтан суурилуулахад 200 юань буюу манайхаар 100 мянган төгрөг гэсэн үг. 10 хавтан  суулгахад нэг сая төгрөг гэсэн үг. Гэтэл “BC”-гийн хувьд үүнээс даруй 1.5-аар багыг суурилуулах боломжтой. Ерөнхийдөө “Topcon”  Хятадын зах зээлээс шахагдаж байгаа. Иймээс манай компани үр ашигтай бүтээгдэхүүнийг оруулж ирсэн.

-Танай бүтээгдэхүүн ямар өртөгтэй борлуулагдаж байна вэ?

-Өндөр хүчдэлийн зургаан кВт-ын инвертер, таван кВт-ын батарейтай найман ширхэг нарны хавтантай төхөөрөмж нь 13  сая төгрөг байдаг.

-Эрчим хүчийг хэр хэмнэх вэ?

-“Sofar”  бол ирээдүйн ухаалаг эрчим хүчний шийдэл юм.  Та цахилгааны зардлаа бууруулах, найдвартай эх үүсвэртэй болохыг хүсэж байвал “Sofar”  нарны эрчим хүчний дэвшилтэт технологи, өндөр үр ашигтай inverter & battery систем, ухаалаг хяналтын шийдэл, найдвартай, бат бөх ажиллагаатай. Гэр, оффис, үйлдвэр  гээд бүх төрлийн хэрэглээнд тохиромжтой. Цахилгаан  тасрах эрсдэлээс хамгаална, эрчим хүчний зардлыг бууруулна. Байгальд ээлтэй сонголт болно.  

Бид зуны цагт 20 кВт-ийн систем авснаар зургаан кВт-ыг өөртөө ашиглаад , үлдсэн 12-13 кВт-ыг улсад зарснаараа өдөр бүр 10 цагаар тооцон нөөцлөхөд сард нэг сая төгрөгийн орлоготой болох боломжтой. Инвертер худалдаж авахаас гадна та орлоготой болж байна гэсэн үг. Хамгийн гол нь аюулгүй, чанартай инвертер сонгож авах хэрэгтэй.

-Танай компани хэдэн ажилтантай вэ?

-Манай “13-р дэлгүүр” цахим хуудастай, минималист компани. Энэ нь үндсэн бараа бүтээгдэхүүний үнэ  дээр маш бага хувь нэмэгддэг гэсэн үг.  Бид өөрсдийн хөрөнгөөр бараа, бүтээгдэхүүнээ татдаг. Би БНХАУ-д  сургууль төгссөн. Тиймээс хятад хэлтэй болохоороо өөрөө явж, судалсан. “Sofar” брэнд дэлхийд наймдугаарт эрэмбэлэгддэг, бүтээгдэхүүнээ Европ руу экспортолдог. Бид хэрэглэгчдэдээ чанартай бараа бүтээгдэхүүн хүргэхийг зорилт болгодог.  Тиймээс ч  “Sofar” компанийн албан ёсны дистрибьютер болсон учир манайх   чанартай бөгөөд хямд бүтээгдэхүүн санал болгож байгаа юм. Бид бүтээгдэхүүндээ таван жилийн баталгаа өгдөг.

Пэйж: SOFAR Mongolia

           “13-р дэлгүүр”

Утас: 99227485, 88220224

 

Н.Энхбат 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №015/24690/ дахь дугаарыг ЭНД-ээс уншина уу. 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.