Орос, Хятадын түншлэл улам гүнзгийрч байна
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д төрийн айлчлал хийж, Бээжин хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны уулзалт, хэлэлцээ хийв. Путины шинэ бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойших анхны томоохон гадаад айлчлал болсон энэ уулзалт нь Орос–Хятадын стратегийн түншлэл улам гүнзгийрч буйг харуулсан үйл явдал боллоо. Хоёр улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр худалдаа, эрчим хүч, геополитик, аюулгүй байдал болон олон улсын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцсэн байна. Мөн талууд “Олон туйлт дэлхийн дэг журам”-ыг дэмжих байр сууриа дахин илэрхийлж, барууны орнуудын нөлөө давамгайлсан олон улсын тогтолцоог шүүмжилсэн агуулга бүхий хамтарсан мэдэгдэл гаргажээ.Ажиглагчдын үзэж буйгаар энэхүү айлчлал нь зөвхөн дипломат уулзалт бус, өнөөгийн дэлхийн геополитикийн шинэ тэнцвэрийг тодорхойлж буй томоохон дохио болсон байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д төрийн айлчлал хийж, Бээжин хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны уулзалт, хэлэлцээ хийв. Путины шинэ бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойших анхны томоохон гадаад айлчлал болсон энэ уулзалт нь Орос–Хятадын стратегийн түншлэл улам гүнзгийрч буйг харуулсан үйл явдал боллоо.
Хоёр улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр худалдаа, эрчим хүч, геополитик, аюулгүй байдал болон олон улсын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцсэн байна. Мөн талууд “Олон туйлт дэлхийн дэг журам”-ыг дэмжих байр сууриа дахин илэрхийлж, барууны орнуудын нөлөө давамгайлсан олон улсын тогтолцоог шүүмжилсэн агуулга бүхий хамтарсан мэдэгдэл гаргажээ.Ажиглагчдын үзэж буйгаар энэхүү айлчлал нь зөвхөн дипломат уулзалт бус, өнөөгийн дэлхийн геополитикийн шинэ тэнцвэрийг тодорхойлж буй томоохон дохио болсон байна.
Путины айлчлалын үеэр хамгийн их анхаарал татсан асуудлын нэг нь “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн төсөл байв. Уг төсөл хэрэгжсэнээр ОХУ Монголын нутгаар дамжуулан Хятад руу их хэмжээний байгалийн хий экспортлох боломжтой болох юм. Европын зах зээлээс шахагдсан Москвагийн хувьд Хятадын зах зээл стратегийн чухал гарц болоод байна. Гэсэн хэдий ч уг төслийн эцсийн гэрээ байгуулагдаагүй нь анхаарал татав.
Хоёр тал ерөнхий ойлголцолд хүрсэн гэж мэдэгдсэн боловч үнэ тариф, нийлүүлэлтийн нөхцөл зэрэг гол асуудлууд бүрэн шийдэгдээгүй хэвээр байгаа аж. Үүнийг шинжээчид Хятад улс хэлэлцээрт илүү давуу байр суурьтай оролцож буйн илрэл гэж үзэж байна. Украины дайнаас хойш өрнөдийн хориг арга хэмжээ нэмэгдсэнээр Оросын эдийн засаг Хятадаас илүү хамааралтай болсон.
Өнөөдөр Оросын экспортын томоохон хэсгийг эрчим хүч бүрдүүлж байгаа бол Хятад улс үйлдвэрлэл, технологи, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээр Оросын зах зээлд хүчтэй нэвтэрчээ. Ингэснээр хоёр улсын харилцаа улам ойртож байгаа ч бодит тэнцвэр Бээжингийн талд хэлбийж эхэлсэн талаар олон улсын судлаачид дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, Москва Бээжинг стратегийн түнш гэж тодорхойлж байгаа боловч эдийн засгийн хувьд Хятадын нөлөө улам хүчирхэгжиж байгаа нь ажиглагдаж байна.
Нөгөө талаас БНХАУ Оростой харилцаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ АНУ болон Европтой эдийн засгийн харилцаагаа хадгалах сонирхолтой хэвээр байгаа юм. Тиймээс Бээжин Москваг бүрэн дэмжсэн хатуу байр суурь илэрхийлэхээс зайлсхийж, дипломат тэнцвэрийн бодлого баримталж байна гэж шинжээчид үзэж байна.Энэ удаагийн айлчлал нь Орос, Хятадын хамтын ажиллагаа ойрын жилүүдэд улам өргөжих төлөвтэй байгааг харууллаа. Гэвч уг харилцаа ижил түвшний түншлэлээс илүүтэйгээр Хятадын эдийн засаг, зах зээлээс хамааралтай шинэ бүтэц рүү шилжиж эхэлсэн нь олон улсын анхаарлыг татаж байна.
Иймээс Путины Бээжинд хийсэн айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааны бэлгэдэл төдийгүй дэлхийн хүчний шинэ хуваарилалт хэрхэн бүрэлдэж буйг илтгэсэн улс төр, эдийн засгийн чухал үйл явдал боллоо.
М.Алтаннар
Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №020/24695/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.