МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, зөрчлөөс ур...

Өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Эвдрээгүй ирээдүй” сургалтыг зохион байгууллаа

Хүүхэд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй төлөвлөгөөт ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Хууль, эрх зүйн хэлтэс, “Легал протекшн” нөхөрлөлийн гишүүн өмгөөлөгч Ж.Ганболдтай хамтран “Эвдрээгүй ирээдүй” сургалтыг ерөнхий боловсролын 50 дугаар сургуульд зохион байгууллаа. Сургалтад тус сургуулийн есдүгээр ангийн 120 орчим сурагч хамрагдсан бөгөөд тэдэнд хууль, эрх зүйн мэдлэг олгох, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэв.

Үнэн
Админ

Сургалтын үеэр Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгаалал, үе тэнгийн дээрэлхэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хүүхэд бүр аюулгүй орчинд сурч боловсрох, хүчирхийллээс ангид байх эрхтэй талаар тайлбарлан ойлголт өглөө. Мөн сургуулийн орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ, хүүхэд хамгааллын тогтолцооны талаар танилцуулсан юм. Түүнчлэн үе тэнгийн дээрэлхэлтийн төрөл, хэлбэрүүд болох бие махбодын болон сэтгэл санааны дарамт, үгээр доромжлох, цахим орчин дахь дарамтын талаар бодит жишээ, кейст тулгуурлан ярилцаж, ийм нөхцөлд хэрхэн шийдвэр гаргах, багш, эцэг эх, нийгмийн ажилтан болон холбогдох байгууллагад мэдээлэхийн ач холбогдлыг онцлон тайлбарлалаа.

 Мөн сургалтын хүрээнд хулгай дээрэм, эд хөрөнгө санаатайгаар устгах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон бэлгийн шинжтэй зарим гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд 14 наснаас эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг талаар холбогдох хууль, бодит кейст суурилсан мэдээлэл өгч, зөв төлөвшил, хариуцлагатай хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн хэлэлцүүлэг өрнүүлэв.

Х.Өлзийжаргал

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.