МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ы...

Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв

Үнэн
Админ
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал нар өнөөдөр Хүй долоон худагт соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо. 
Өнөө жил үндэсний их баяр наадмын соёолон морьдын уралдаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Аймгийн алдарт уяач Чойжилын Батжаргалын дайчин халзан соёолон түрүүлж, наадамчин олныг баясгав.
 
Үндэсний өв соёлоо тээж, хадгалж, хамгаалан хөгжүүлж ирсэн нийт уяачдад Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр хүргэж, уяачдын галаар зочлов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 
Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.