МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Намын даргын бодлого, үйл ажиллагаа “Policy Talk” уулзалтын зочноор гавьяат...

“Policy Talk” уулзалтын зочноор гавьяат эдийн засагч Т.Очирхүү оролцлоо

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын хороодоос санаачилсан “Policy Morning” арга хэмжээний хүрээнд өглөөний “Policy Talk” уулзалтыг эхлүүлээд байгаа билээ.

Үнэн
Админ

Энэхүү уулзалтын өнөөдрийн /2026.04.30/ зочноор УИХ-ын гишүүн асан, гавьяат эдийн засагч Т.Очирхүү оролцож, бодлогын хороодын Нарийн бичгийн дарга нартай Монгол Ардын намын бодлогын залгамж, 1990 оноос хойш өрнөсөн нийгэм, эдийн засагт өрнөсөн томоохон бүтээн байгуулалт, одоогийн Төрийн тэргүүний санаачлан хэрэгжүүлж буй  “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Цагаан алт” үндэсний хөтөлбөр, мөн Үндэсний баялгийн сангийн сайн туршлага зэргийг дурдан харилцан ярилцлаа.

Намын Удирдах зөвлөл дэргэдээ салбар тус бүрээр бодлогын 11 хороог байгуулж, намын даргын дэвшүүлсэн Е-4 стратегийг хэрэгжүүлэх, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, түүнд хяналт тавих, санал, зөвлөмж боловсруулах чиглэлээр идэвхтэй ажиллаж буй бодлогын хороодыг дэмжиж буйгаа “Policy Talk” уулзалтын зочин, УИХ-ын гишүүн асан, гавьяат эдийн засагч Т.Очирхүү онцолсон юм.

Уулзалтын үеэр Эдийн засаг, банк санхүүгийн бодлогын хорооны Нарийн бичгийн дарга Т.Найдан намын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт тусгасан эдийн засаг, засаглал, бусад бодлогын чиглэлийн онцлох зүйлүүдээс танилцуулж санал солилцсон юм. 

 

 

 

#нам
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.