МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм “Rama-Amar” пицца итали амтыг мэдрүүлж,...

“Rama-Amar” пицца итали амтыг мэдрүүлж, цагийг хэмнэнэ

“Rama-Amar” хөлдөөсөн пицца брэндийг  санаачлагч,  үүсгэн байгуулагч, “Эн Си Эл Каике” ХХК-ийн захирал Сүхбаатарын ДУНИА-тай хийсэн ярилцлагаа хүргэе.

Үнэн
Админ

Ажил буцалсан их хотын завгүй амьдрал дунд нийслэлчүүд бид хийхэд хялбар, амархан  басхүү чанартай, амттай, хүнс сонгохыг илүүд үздэг болсон. Орчин цагт амьдралын хэвшлээ дагаад залуус гэлтгүй ихэнх гэр бүл  өдөр тутмын хоолныхоо цэсэнд пиццаг багтаадаг болжээ. Цаашлаад өдрийн аль ч цагт хөнгөн, хурдан, амттайхан хүртэх зоогт пицца нэгэнтээ багтдагийг дэлхийн улс орнуудын жишгээс харж болно. Харин өөрсдийн хүссэн амттай пиццаг гэртээ хүргэлтээр захиалан, халуунаар нь хүртэхэд цаг агаар, их хотын түгжрэл гээд асуудал үүсэх нь бий. Тэгвэл  хэрэглэгчдийн таашаал, зах зээлийн эрэлтэд нийцсэн  бүтээгдэхүүнийг ““Rama-Amar” хөлдөөсөн пиццаны хамт олон үйлдвэрлэж байна.

“Rama-Amar” хөлдөөсөн пицца брэндийг  санаачилагч,  үүсгэн байгуулагч, “Эн Си Эл Каике” ХХК-ийн захирал С.ДУНИА Төв аймгийн уугуул. Аялал жуулчлалын салбарт ажиллаж байсан тэрбээр дэлхий нийтийг хамарсан ковидын үед гараа хумин  суусангүй, 2020 оноос пиццаны салбарт хүч сорьж эхэлжээ. Гэвч үйлдвэрлэгч  толгой компани нь  бизнесийн чиглэлээ өөрчилснөөр, үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн байна. Харин С.Дуниа үйл ажиллагаагаа зогсоосонгүй пиццаны бэлдэц, технологийн судалгааны ажилдаа шамдан, үйлдвэрлэлээ үргэлжлүүлсээр иржээ. Өнгөрсөн хугацаанд хэрэглэгчдийн санал болон судалгаанд тулгуурлаж үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөлдөөсөн пицца хийх жор судалж, суралцан, тоног төхөөрөмжөө  урд хөршөөс оруулж ирснээр өнөөдрийн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн “RAMA-АМАР” хөлдөөсөн пицца бий болсон түүхтэй.

Ингээд “Rama-Amar” хөлдөөсөн пицца брэндийг  санаачлагч,  үүсгэн байгуулагч, “Эн Си Эл Каике” ХХК-ийн захирал Сүхбаатарын ДУНИА-тай хийсэн ярилцлагаа хүргэе. 

С.Дуниа: “Rama-Amar” хөлдөөсөн пиццаг итали жороор үйлдвэрлэж байна

 -Та бүтээгдэхүүнээ яагаад “Rama-Amar” гэж нэрлэсэн бэ?

-Хөлдөөсөн пицца маань шарах шүүгэнд хийгээд 8-10 минутад л бүрэн болдог. Тиймээс “Амар” гэж нэрлэхээр эхлээд ярилцлаа.  Харин энэ үгийг тонгоруулж дуудвал “Rама” гэж уншигдаж байв. Италиар RAMO гэдэг үг нь модны мөчир салаа, жимс ургадаг нарийн мөчир гэсэн утгаар өргөн хэрэглэгддэг.   Тиймээс гэр бүлээрээ ярилцаад “Rama-Amar”  гэдэг нэрийг сонгосон юм. Жинхэнэ итали амтаас салаалсан шинэ мэдрэмжийг Монголдоо нэвтрүүлэхийг хүссэн.

-Хөлдөөсөн пиццагаа үйлдвэрлээд удаагүй ч хэрэглэгчдийн таашаалд хүрчээ. Онцлог, давуу  талаас нь дурдахгүй юу?

-Манайх амт, чанараараа хэрэглэгчдэдээ танигдсан. Бусад пиццанаас ялгарах давуу тал нь гэрийн шарах шүүгээнд багтах хамгийн том хэмжээ буюу 154  инчтэй. Энэ нь 2-3, 3-4 хүн хооллоход хангалттай порц юм.  Бид пиццаны бэлдцээ бэлдэхдээ бяслагаас бусдыг нь үндэсний үйлдвэрүүдтэйгээ гэрээ хийж, нийлүүлэн авч байна. Тухайлбал, пиццаны гурилыг  “Улаанбаатар гурил” ХХК-аас, хиамыг  “Хүнс комплекс”-оос, гахайн махыг “Топ хүнс”-ээс, үхрийн махыг “Good food”-ээс гэрээ хийн захиалан авдаг. Манай пиццаны жоронд хүнсний нэмэлт бодис байхгүй. Бид хэрэглэгчдэдээ эрүүл хүнсээр үйлчлэхийг зорилгоо болгоно. Бүх бүтээгдэхүүнээ гараар хийж, химийн гаралтай ямар ч бүтээгдэхүүн огт хэрэглээгүйгээрээ давуу. 

Хүргэлтийн пицца гоё л доо. Гэхдээ гэртээ шинэхэн шарсан пицца идэхийг юутай ч зүйрлэх боломжгүй. Дөнгөж шарагдаад зуухнаас гарч ирсэн тэр мөч  бяслаг нь халуунаараа урсаж суналзаад, анхны зүсэм бүр нь аманд хайлж, гал тогоог дүүргэх үнэр нь хүртэл амтыг мэдрүүлдэг. Тиймээс яг л энэ мэдрэмжийг айл бүрд өгөхийг хүссэн юм.

-Хэдэн төрлийн сонголттой вэ?

-Одоогийн байдлаар  “Pepperoni”, “BBQ chicken”, “Hawaiian”, “Street style” гэсэн хиам, тахиа, гахайн болон үхрийн махтай гэсэн дөрвөн төрлөөр үйлдвэрлэж байна. Манай  “Pepperoni”, “BBQ chicken”-ийг ихэвчлэн залуучууд авдаг. Настай хүмүүс үхрийн махтайг нь сонгодог.

-Танайх пиццагаа итали технологиор хийдэг гэлээ. Пиццаны гол жор нь юу вэ?

-Пицца гэхээр л итали гэж төсөөлөгдөнө. Пиццаны гурилны  гол нь нимгэн, зах нь хөөлттэй, эсвэл гадна тал нь шажигнасан хатуу байдаг. Пиццанд гурил, соус, бяслаг гурав чухал орц. Хамгийн гол нь гурилын зуурмагаа тааруулах хэрэгтэй. Манайх ШУТИС-ийг төгссөн, мэргэжлийн, мэргэшсэн хүнсний технологичтой. 

Манай пиццаны гол жор гуриландаа бий. Соусаа бид итали технологид тулгуурлан өөрсдийн жороор гарган авсан. Пиццаны жор, технологио анхны амтаар нь үйлдвэрлэх нь бидний зарчим. 

-Өдөрт хэчнээн пицца үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?

-“Rama-Amar”  хөлдөөсөн пиццагаа үйлдвэрлэж эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Наадмын дараа захиалга эрс нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар өдөртөө 250-300 хөлдөөсөн пицца үйлдвэрлэх хүчин чадалтай. Захиалга нэмэгдэж байгаа учир хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай болж байна.

-Хөлдөөсөн пиццаг гэрийн нөхцөлд хэрхэн шарах вэ?

-Хөлдөөсөн бүтээгдэхүүнийг -18 хэмд зургаан сар хүртэл хадгалах горимтой байдаг. Гэрийн нөхцөлд эхлээд шарах шүүгээгээ +250 хэмд халаана. Энэ хооронд хөлдөөсөн пиццагаа уутнаас нь гарган бага зэрэг гэсгээнэ. Шарах шүүгээгээ халсны дараагаар пиццагаа хийж 8-10 минут орчин шарахад хангалттай. 

“Rama-Amar” хөлдөөсөн пиццаг орон нутгаас их захиалж байна

 

-Пиццаг ямар насныхан илүү худалдан авч байна вэ?

-Хэрэглэгчид маань “Танайд хөлдөөсөн пицца бий юү” гэж их асуудаг байсан. Үүнээс хөлдөөсөн пицца үйлдвэрлэх санаа төрж, бэлдэц, технологийг нь сурч, судалсан. Судалгаагаар 35-аас доош насныхан пиццаг илүүтэй худалдан авдаг. Ажил нь оройтож тарсан хүмүүс гэрийнхээ оройн хоолонд хөлдөөсөн пицца авах нь элбэг байдгийг мэдсэн.

-“Rama-Amar” хөлдөөсөн пиццаг хаана хаана худалдаалж байна вэ?

-Бид анх “Rama-Amar” хөлдөөсөн пиццагаа үйлдвэрлэхдээ амралтын газар, ресторан, лоунж зэрэг үйлчилгээний газруудаар түгээх зорилготой байлаа. Учир нь, оройн цагаар зарим үйлчилгээний газрын гал тогоо хаасан байдаг. Тиймээс үйлчлүүлэгчдээ халуун, шинэ пиццагаар хурдан, шуурхай үйлчлэх зорилгоор  анх гаргасан юм. Харин үйл ажиллагаагаа явуулаад эхлэхэд дэлгүүр, супермаркетууд, жуулчны бааз, амралтын газрууд, түргэн хоолны газруудаас манай бүтээгдэхүүнийг их сонирхож, худалдан авалт хийж байна.

Орон нутгаас захиалга их ирж байна. Өнөөдрийн байдлаар Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь, Төв аймгаас захиалан авч байна.

Бид мөн хоёр төрлийн амталсан тахиа нийлүүлдэг. Үүнийгээ пиццаны бэлдэц нийлүүлдэг газрууддаа өгдөг. Цаашид хэрэгцээ шаардлага их байгааг мэдэрч байна. Тиймээс бид үйлдвэрийн хүчин чадал, хүний нөөцөө нэмж ажиллахаар төлөвлөж байна.

Манайх “Rama-Amar”  хөлдөөсөн пиццагаа  хүмүүст  амар, хялбар, хурдан болгож, халуунаар нь хүртээнэ гэсэн зорилготой үйлдвэрлэсэн. Халуун пиццаг гэр рүүгээ авч явахад тодорхой хэмжээгээр анхны үнэр, амтандаа хүрэхгүй хөрсөн байдаг. Харин гэртээ шарах шүүгээндээ шарж, бяслагны халуун амтыг мэдрэхийг хүн бүр хүсдэг. Бид энэ зорилгодоо хүрч байгаадаа баяртай байна. Итгэл хүлээлгэн хамтран ажиллаж буй орон нутгийн харилцагч нартаа баярлалаа.

 Н.Энхбат

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №027/24702/ дахь дугаар

Сэтгэгдэл 1
З
Зочин 11 цагийн өмнө
Ёстой амттай. Пицца халуунаараа гоё бдаг