МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрийн зо...

“Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөрийн зочны лекц, панел хэлэлцүүлгийн үе шат эхэллээ

Үнэн
Админ

Монголын хэвлэлийн зөвлөлийн ёс зүйн хорооны гишүүн, шилдэг нийтлэлчдийн baabar.mn клубын нийтлэлч, жендэрийн элч сэтгүүлч Э.Энэрэл өнөөдөр (2026.06.06) улс төрийн сэтгүүлзүйгээр мэргэшиж буй залуу сэтгүүлчдэд тэгш байдал, үл ялгаварлан гадуурхах,тэр дундаа хүйсээр ялгаварлахгүй байх жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн тухайлекц уншлаа.

Залуу сэтгүүлчдийн парламентын боловсролыг дээшлүүлж, мэргэжлийн урчадварыг хөгжүүлэх “Сэтгүүл зүйн лаборатори: Парламентын ардчиллыгбэхжүүлье” хөтөлбөрийн зочин илтгэгч тэрбээр хэвшмэл ойлголтоос ангид байх,ялгаварлахгүй, эх сурвалждаа ижил, тэгш шударга хандах нь сэтгүүл зүйн чанар,ёс зүйн илэрхийлэл болдгийг онцолсон юм. Сүүлийн зургаан жилд Монголын хэвлэлийн зөвлөлд ирсэн 400 орчим гомдлын 70 орчим хувь нь ялгаварлангадуурхалт, хэвшмэл хандлагыг дэвэргэсэн, хохирогчийг хамгаалаагүй, хувийн нууцыгхүндэтгээгүй, хүүхдийн эрхийг зөрчсөн ёс зүйн алдаатай холбоотой байсныгтэрбээр хэлж, хүний эрх, тэгш байдалд мэдрэмжтэй хандах асуудал сэтгүүл зүйдтулгамдсан асуудал болж буйг баримт, судалгаатайгаар танилцуулав.

Улсын Их Хурлын Тамгын газраас “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллага (ТББ)-тай хамтран явуулж буй энэ хөтөлбөр залуу сэтгүүлчдэд зориулсан хоёр дахьудаагийн хөтөлбөр юм. Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх хоёр өдрийн танхимын сургалтаар өнгөрөгчсарын 23-ны өдөр эхэлсэн энэ хөтөлбөрийн хоёр дахь үе шат буюу үндсэн хуулийнболон парламентын эрх зүй, сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны шилдэгмэргэжилтнүүдийн оролцоотой явуулах зочны лекц, панел хэлэлцүүлгийн үе шатийнхүү эхэлж буй юм.

Зочны лекцийндараа tsahiur.mn,graph.mn, uih.mn сайтын сэтгүүлч Б.Уянга, Г.Энэбиш, Г.Батзаяа нар удирданпарламентын үйл ажиллагааг хэрхэн сурвалжлах, Монгол Улсын Их Хурлын бүтэц,хууль тогтоох үйл ажиллагааны үе шат, дэг, онцлогтой хэрхэн уялдаатай ажиллахталаар панел хэлэлцүүлэг явууллаа. Лабораторихөтөлбөрт оролцож байгаа 25 залуу сэтгүүлч манай улсын хэвлэл мэдээллийн нөлөөбүхий хэрэгслүүдэд ажиллаж байгаа шинэ үеийн төлөөлөл учир парламентын болонулс төрийн сэтгүүл зүйн онцлог, мэдээлэл олж авах, түүнийгээ боловсруулах,мэдээлэх талаар илэн далангүй санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраасмэдээлэв

 

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.