ТАЗ-ийн хуралдаан боллоо
Шүүхийн сахилгын хорооны төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх зарим албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зохион байгуулсан тухай, Хүний эрхийн Үндэсний комиссын Тамгын газрын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн хяналт шинжилгээ, сургалт хариуцсан ахлах референтийн албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зохион байгуулсан тухай комиссын тайлантай тус тус танилцаж нэр дэвшүүлэх тогтоол баталлаа.
Төрийн албаны зөвлөлийн 2026 оны ээлжит 16 дугаар хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Шүүхийн сахилгын хорооны төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх зарим албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зохион байгуулсан тухай, Хүний эрхийн Үндэсний комиссын Тамгын газрын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн хяналт шинжилгээ, сургалт хариуцсан ахлах референтийн албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зохион байгуулсан тухай комиссын тайлантай тус тус танилцаж нэр дэвшүүлэх тогтоол баталлаа.
Төрийн албаны зөвлөлийн гишүүд нэр дэвшигчдэд Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, тухайн албан тушаалд хамаарах хуулийг баримталж, ёс зүй, хариуцлагатай ажиллахыг зөвлөв.
Төрийн жинхэнэ албаны 2026 оны хоёрдугаар улирлын Ерөнхий шалгалт зохион байгуулах Төв комиссын бүрэлдэхүүнийг байгуулах тогтоолын төсөл баталлаа.
Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг Төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцуулахаар ирүүлсэн 3 иргэний хүсэлтийг хэлэлцэж, баталгаажуулах тогтоол батлав.
Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн тайлан, Авлигатай тэмцэх газрын Тамгын газрын төрийн жинхэнэ албан тушаалд иргэн, албан хаагчийг томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн тайлантай тус тус танилцаж, холбогдох дүгнэлт, зөвлөмж өглөө.
Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын албан тушаалд нэр бүхий иргэнийг томилсон хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт хийсэн ажлын хэсгийн тайлантай танилцаж тогтоол батлав.
Сэтгэгдэл
0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.