Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлийг орон нутагт дэмжиж байна
Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Намын даргын зөвлөх Н.Жавхлан, Бага хурлын гишүүн Б.Солонгоо нар Дорнод аймгийн Баяндун суманд ажиллалаа. Энэ үеэр тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, төлөөлөгчөөр удаа дараа сонгогдож ажиллаж байсан өндөр настан Б.Базарханд, мөн тус сумын намын хорооны дарга, Эрүүл мэндийн төвийн жолооч ажиллаж байсан Л.Раднаацэрэн нарынд очиж ажил амьдралынх нь талаар яриа ярилцаж санал бодлыг нь сонслоо.
Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Намын даргын зөвлөх Н.Жавхлан, Бага хурлын гишүүн Б.Солонгоо нар Дорнод аймгийн Баяндун суманд ажиллалаа.
Энэ үеэр тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, төлөөлөгчөөр удаа дараа сонгогдож ажиллаж байсан өндөр настан Б.Базарханд, мөн тус сумын намын хорооны дарга, Эрүүл мэндийн төвийн жолооч ажиллаж байсан Л.Раднаацэрэн нарынд очиж ажил амьдралынх нь талаар яриа ярилцаж санал бодлыг нь сонслоо.

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Нарийн бичгийн дарга Н.Энхбаатараар ахлуулсан баг Баяндун сумын иргэд хөдөлмөрчид, намын гишүүд дэмжигчидтэй уулзаж Засгийн газар, УИХ-аас гаргасан шийдвэр болон Монгол Ардын намын бодлого, намын даргын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга, E4 стратеги, мөн Enam 3.0 платформын талаар мэдээлэл өгч, харилцан санал бодлоо солилцсон юм.

Тухайлбал, орон нутаг, малчдын хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хэмжээ, хугацаа болон тэтгэвэр, татварын шинэчлэлийг илүү хөндөн ярьдаг. Иймд Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын танилцуулж буй тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн үр дүнд бодит өөрчлөлт гарах боломжтойг уулзалтын үеэр танилцууллаа.
Тодруулбал, ажилласан жил, тэтгэврийн хэмжээнээс нь хамаарсан 100-300 мянган төгрөгийн баталгаат тэтгэвэр ахмадуудад олгогдоно. Нийт 504 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 215 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Тэтгэврийн зөрүүг арилгаж, итгэлцүүрийг шинэчилснээр 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүү арилна. Тэтгэвэрт гарах наснаас хойш үргэлжлүүлэн ажиллавал жил тутамд сарын тэтгэврийг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ. Мөн 25-аас дээш жил шимтгэл төлсөн иргэдийн нэмэгдлийг жилд 1.5 хувиар бодож байгааг хоёр хувь болгож өсгөнө. Тэтгэвэр авагч ажил хийдэг бол нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө зэрэг эерэг өөрчлөлтүүд гарах юм.
Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барьсан бөгөөд энэхүү хуулийн төслийг баталснаар илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжинэ, тэтгэврийн зөрүү арилна, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэж үзэж байна.



Эх сурвалж: nam.mn