Технологи, инновацын бодлогын хороо тэргүүлэх гурван чиглэлээр ажиллаж байна
Монгол Ардын намын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт технологи, инновацын чиглэлээр нийт 49 зорилт, арга хэмжээ тусгасан. Эдгээр нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд 98 тодорхой ажил болон задарсан байна.
Монгол Ардын намын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт технологи, инновацын чиглэлээр нийт 49 зорилт, арга хэмжээ тусгасан. Эдгээр нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд 98 тодорхой ажил болон задарсан байна.

Дээрх уулзалтад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин болон тус яамны бусад удирдлага оролцож Технологи, инновацын бодлогын хороотой цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Анарын танилцуулснаар тус хорооны ажиллах гурван тэргүүлэх чиглэлийг гаргажээ. Тодруулбал, ухаалаг төр, аюулгүй байдал, мэдлэгийн эдийн засаг юм.

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдааны үеэр Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын 11 хорооны салбар хуралдааныг зохион байгуулж, Бага хурлын нэгдсэн хуралдаанаас чиглэл өгөх тогтоол гаргасан билээ.
Энэ чиглэлийн хүрээнд Технологи, инновацын бодлогын хороо нь төрийн бүх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, хүний оролцоогүй, хиймэл оюуны тусламжтайгаар хүсэлт шийдвэрлэх чадвартай “Ухаалаг E-Mongolia” системийг хөгжүүлэх, уул уурхайд түшиглэсэн өндөр технологийн сэндбокс орчин бүрдүүлэн, мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх, байгальд ээлтэй технологийг хөгжүүлэх бодлогын орчныг бүрдүүлэх, кибер аюулгүй байдлыг хамгаалах тогтолцоог бэхжүүлж, төр, иргэний цахим мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах, цахим боловсрол олгох бодлого хэрэгжүүлэх юм.

Технологи, инновацын бодлогын хорооны бүрэлдэхүүнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, мөн Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн, Аюулгүй байдал судлалын доктор Б.Жавзандорж нар орж ажиллахаар болж байна.







Эх сурвалж: nam.mn