Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг доорх албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангийн хаягаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
- төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
- Хүсэлт;
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас”-ны хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
- Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–с татан авах/;
- Төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгсөн нотлох баримтыг хавсаргах.
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл
- Хүлээн авах хаяг: hr@parliament.mn цахим шуудангаар
- Холбоо барих утас: 267142
Шилжүүлэх, сэлгэн ажиллуулах ажлын байрны жагсаалт:
Д/д | Улсын Их Хурлын Тамгын газар | Дотоод нэгж | Албан тушаал | Албан тушаалын | Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага | ||||
Төрөл | Ангилал, зэрэглэл | Боловсрол | Мэргэжил | Мэргэшил | Туршлага | ||||
1 | Хуулийн газар | Газрын дарга | Удирдах | Тэргүүн түшмэл, АА-1 | Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. | - Эрх зүй /0421/ | Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх. | Төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх. | |
2 | Байнгын хороодын асуудал эрхлэх газар | Газрын дарга | Удирдах | Тэргүүн түшмэл, АА-1 | Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. | - Эрх зүй /0421/ | Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх.
| Төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх. | |
3 | Хуралдаан зохион байгуулах газар | Газрын дарга | Удирдах | Тэргүүн түшмэл, АА-1 | Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. | - Эрх зүй /0421/ | Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх.
| Төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх. | |
4 | Хяналт шалгалтын газар | Газрын дарга | Удирдах | Тэргүүн түшмэл, АА-1 | Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. | -Эрх зүй /0421/ -Эдийн засаг /0311/ -Санхүү /0411/ | Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх.
| Төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх. | |
5 | Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үнэлгээний газар | Газрын дарга | Удирдах | Тэргүүн түшмэл, АА-1 | Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. | -Эрх зүй /0421/ -Нийгмийн болон зан үйлийн шинжлэх ухаан /031/
| Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх.
| Төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх. | |
6 | Мэдээллийн технологийн үйлчилгээний газар | Газрын дарга | Удирдах | Тэргүүн түшмэл, АА-1 | Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. | -Мэдээлэл, харилцаа холбооны технологиуд /61/; -Математик /0541/.
| Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх.
| Төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх. | |
7 | Хуулийн газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтэс | Хэлтсийн дарга | Удирдах | Тэргүүн түшмэл, АА-1 | Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх. | - Эрх зүй /0421/ | Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх.
| Төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх. | |
---оОо---