МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Төрийн жинхэнэ албаны хоёрдугаар улирлын...

Төрийн жинхэнэ албаны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалтын бүртгэл хаагдлаа

Шалгалтад нийт 2617 иргэн бүртгүүлснээс Улаанбаатарт 1292, орон нутагт 1325 иргэн бүртгүүлээд байна.

Үнэн
Админ


2026 оны хоёрдугаар улирлын Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл өнөөдөр 09:00 цагт хаагдлаа.
Шалгалтад нийт 2617 иргэн бүртгүүлснээс Улаанбаатарт 1292, орон нутагт 1325 иргэн бүртгүүлээд байна.
Цахим бүртгэл хаагдсаны дараа Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын комисс бүртгүүлсэн иргэдийн материалыг шалгаж, бүртгэх эсэх шийдвэр гаргана. Материалын бүрдэл хангасан иргэдийн шалгалт өгөх хуваарийг 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бүртгэл хийсэн цахим системд байршуулах бөгөөд "Бүртгэлд хамрагдсан иргэд" цэсээс харах боломжтой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй Салбар комиссоос утсаар холбогдож шалгалт өгөх хуваарь мэдэгдэнэ.

#Нийгэм
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.