МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Соёл Урлаг “Туулын урсгал шөнөдөө сайхан” дуу  бүтс...

“Туулын урсгал шөнөдөө сайхан” дуу  бүтсэн түүх

“Туулын урсгал шөнөдөө сайхан” нь  Монголын орчин үеийн дууны сод бүтээл юм. Дорнын их яруу найрагч  Б.Явуухулангийн шүлэг,  МУУГЗ, хөгжмийн зохиолч Д.Баттөмөрийн ая “Туулын урсгал шөнөдөө сайхан” дууг анх  Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл дуулж, олны хүртээл болгосон билээ.

Үнэн
Админ

Дуу төрсөн түүхийн талаар МУУГЗ, хөгжмийн зохиолч Д.Баттөмөр нэгэнтээ “Улсын ардын дуу бүжгийн чуулгад хөгжимчнөөр ажиллаж байлаа. “Туулын урсгал” миний гурав дахь дуу. Тэр үед Б.Явуухулан гуайн олон сайхан ном хэвлэлтэд гарч, улсуудын сонорыг хөдөлгөж байсан үе.  Би номоос нь шүлгүүдийг нь харж байгаад “Туулын урсгал шөнөдөө сайхан”-д ая хийсэн. Ингээд бодож, бодож, Г.Түмэндэмбэрэл гуайд дуугаа өгөхөд дуртай хүлээж авсан. Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл гуай тухайн үед телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Туулын урсгал шөнөдөө сайхан” дууг  анх дуулснаар олны хүртээл болсон түүхтэй. Би Г.Түмэндэмбэрэл гуайд одоог хүртэл баярлаж явдаг. Дорнын их яруу найрагч Б.Явуухулан гуайн шүлэг бол үнэхээр сайхан шүлэг” хэмээн дурссан байдаг.

Тэртээ  1966 онд анх зохиогдсон  “Туулын урсгал шөнөдөө сайхан” дууг өнөөдөр ч Монголчууд дуулсаар байна. 

Н.Энхлэн

#Урлаг #соёл
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.