Удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар үргэлжилж байна
Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албаны гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх, байгууллагуудын харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаа “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар хоёрдахь өдрөө үргэлжилж байна.

Энэ хүрээнд гамшгийн үеийн хариу арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалтыг сайжруулах, штабын үйл ажиллагааг жигдрүүлэх, бие бүрэлдэхүүний гамшгийн үед үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх цагийн байдлыг үнэлэх дадлага хийж байна. “Гамшгийн үеийн Эрүүл мэндийн улсын алба, Сурталчилгааны улсын албаны удирдлага зохион байгуулалт, хариу арга хэмжээ, харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах команд штабын сургууль 3 үе шаттайгаар энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.