МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Үйлдвэржилтийг дэмжиж, малын гаралтай тү...

Үйлдвэржилтийг дэмжиж, малын гаралтай түүхий эдийг ашиглах шаардлагатайг хэллээ

Үнэн
Админ

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшингээр ахлуулсан баг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд ажиллаж, намын анхан шатны 50 гаруй гишүүн, дэмжигчтэй уулзаж Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, “Чөлөөлье” санаачилга, E4 стратеги, Enam 3.0 платформын талаар мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр анхан шатны гишүүдтэйгээ эргэх холбоогоо хадгалах нь чухал болохыг намын гишүүд, дэмжигчид онцолж, үйлдвэржилтийг дэмжиж, малын гаралтай түүхий эдийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв.

 Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Монгол Ардын намын Санхүү, хөрөнгийн газрын дарга Ж.Чинболд нар Зуунбаян-Улаан суманд ажиллах үеэрээ намын ахмад гишүүдэд хүндэтгэл үзүүлж, тэдний санал бодлыг сонсов. Өдгөө 96 насыг зооглож буй Л.Донид гуай МАН-д тасралтгүй 56 жил зүтгэсэн түүхээсээ хуваалцаж, нандигнан хадгалж буй намын батлахаа үзүүлж, цаашид ч намын бодлогыг тууштай дэмжихээ илэрхийлэв. 

 

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.