МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Улаанбаатарт 14 хэм дулаан байна

Улаанбаатарт 14 хэм дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар сэрүүхэн байна.

Үнэн
Админ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар сэрүүхэн байна.

 

2026 оны 06-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +8...+13 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +12...+17 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +22...+27 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +12...+14 градус дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +13...+15 градус дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө +9...+11 градус дулаан байна.

 

Гэрэл зургийг Т.Чимгээ

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.