МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Улаанбаатарын замын хөдөлгөөнийг оновчто...

Улаанбаатарын замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах “Ухаалаг хот” бодлогыг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаны хүмүүс “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-т өнөөдөр ажиллалаа. Тус төвийн захирал Ч.Хувьзаяа байгууллагын үндсэн чиг үүрэг, замын хөдөлгөөний удирдлага, хяналтын нэгдсэн системийн үйл ажиллагаа, дата төвийн өнөөгийн нөхцөл байдал, төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, санал солилцов.

Үнэн
Админ

Замын хөдөлгөөний удирдлагын төв нь замын хөдөлгөөний гэрлэн дохиог нэгдсэн удирдлагаар хангаж, оновчтой зохион байгуулах үндсэн үүрэгтэй, түгжрэлийг бууруулахад зохих хэмжээнд оролцдог төв байгууллага юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2606 камер ажиллаж байна. Камерын хяналтыг есөн дүүргийн теле камерын дэд хяналтын төв болон нийслэлийн Теле камерын нэгдсэн удирдлагын төв хариуцдаг.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах зорилгоор Улаанбаатарыг ухаалаг хот болгон хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, замын хөдөлгөөний удирдлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгож, мэдээллийн технологид суурилсан шийдлүүдийг нэвтрүүлж, тээврийн ухаалаг системийг өргөжүүлэхээ уулзалтын үеэр онцоллоо.

Тодруулбал, нийтийн тээврийн систем, камерын хяналт, замын хөдөлгөөн, зогсоолын мэдээлэл, онцгой байдал, холбоотой төрийн байгууллагуудын мэдээллийг нэгтгээд, хиймэл оюун болон дүн шинжилгээ ашиглан илүү үр ашигтай удирдлагаар хангах юм.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.