МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Эдийн Засаг Улаанбуудайн элит үрийг 30 хувийн урьдчи...

Улаанбуудайн элит үрийг 30 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр борлуулж байна

“Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК 2026 оны хаврын тариалалтын ажлын хүрээнд үрийн улаанбуудай, төмс, хүнсний ногоо, тэжээлийн болон сэлгээний таримлын үр болон ургамал хамгааллын бодис, бордооны нөөц бүрдүүлэлт, ханган нийлүүлэлт, борлуулалт, хөдөө аж ахуйн техникийн борлуулалтыг зохион байгуулж байна.

Үнэн
Админ
 

 “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК 2026 оны хаврын тариалалтын ажлын хүрээнд үрийн улаанбуудай, төмс, хүнсний ногоо, тэжээлийн болон сэлгээний таримлын үр болон ургамал хамгааллын бодис, бордооны нөөц бүрдүүлэлт, ханган нийлүүлэлт, борлуулалт, хөдөө аж ахуйн техникийн борлуулалтыг зохион байгуулж байгаа юм. 

Нөөцийн улаанбуудайг 280 тариаланч иргэн, аж ахуйн нэгжид 15 хувийн урьдчилгаа төлбөртэй зээлээр олгожээ

  Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс зургаан төрлийн нутагшсан сортын 7,338.0 тонн үрийн улаанбуудай худалдан авч нөөц бүрдүүлсэн ба өмнөх оны үлдэгдэл нөөц 3,306.0 тонн, нийт 11.8 мянган тонны нөөц бүрдүүлсэн. Энэ нь нийт 88.7 мянган га талбайд тариалалт хийх хэмжээний үрийн улаанбуудай юм.
  Үрийн улаанбуудайн үрийг 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс долоо хоног бүрийн пүрэв гарагт Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар олон нийтэд ил тод, нээлттэй худалдан борлуулж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар нийт 23 удаагийн биржийн дуудлага худалдаа зохион байгуулж 280 тариаланч иргэн, аж ахуйн нэгжид 15 хувийн урьдчилгаа төлбөртэй зээлээр олгоод байгаа аж.  Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ОХУ-аас 2000 тонн элит үрийн улаанбуудай нийлүүлэгдэн, компанийн “Хөтөл” салбараас олгож байна. Импортын элит үрийг биржийн арилжаагаар оруулахгүй шууд худалдан борлуулж байгаа бөгөөд урьдчилгаа 30 хувийн төлбөр төлөөд зээлээр авах боломжтой.

165,3 сая төгрөгийн ургамал хамгааллын бодисын борлуулалтыг хийжээ

  2026 оны тариалалтад шаардлагатай ургамал хамгааллын бодис, бордооны нийлүүлэлтийг импортын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээний хүрээнд зохион байгуулж, тариаланчдад намрын ургацаараа эргэн төлөх нөхцөлтэй дамжуулан зээлээр олгох ажлын бэлтгэлийг бүрэн хангажээ.
  2026 оны тариалалтад зориулан 21 импортын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн 3.6 тэрбум төгрөгийн ургамал хамгааллын бодис, 20.0 тэрбум төгрөгийн 8600 тонн бордоо дамжуулан зээлийн үйлчилгээгээр борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
  Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 99 иргэн, аж ахуй нэгжид 10,560 тонн/литр эрдэс бордоо 9,6 тэрбум, 18 аж ахуй нэгжид 2,590 литр үр ариутгал, тариалалтын өмнөх болон ургалтын үеийн хог ургамлын эсрэг ургамал хамгааллын бодис 165,3 сая төгрөгийн борлуулалтыг тус тус хийгдээд байна.

19 тариаланч иргэн, аж ахуйн нэгжид 296 тонн үрийн төмсийг   худалджээ 

  Үрийн төмс нийлүүлэгч дөрвөн аж ахуйн нэгжтэй 3500 тонн нийлүүлэх дамжуулан зээлийн хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Үүнээс 1200 тонн нийлүүлэлт хийгдэж, өнөөдрийн байдлаар 296 тонн үрийн төмс 19 тариаланч иргэн, аж ахуйн нэгжид худалдан борлуулаад байна.
  ХХААХҮСайдын 2026 оны А/165 дугаар тушаалаар нийт 600 сая төгрөгийн үнэ бүхий хүрэн манжин, шар лууван, байцааны үрийг худалдан борлуулж ажиллах үүрэг ирсэн. Гурван төрлийн хүнсний ногооны үрийг хүлээн авч 7 салбарт байршуулан, бүсчилсэн хэлбэрээр зээлээр олгож ажиллаж байна.

  Долоон төрлийн таримлын үр худалдан борлуулж байна
  Дамжуулан зээлийн үйлчилгээгээр тэжээлийн болон сэлгээний таримлын үрийн нийлүүлэх 5 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулан долоон төрлийн таримлын үр худалдан борлуулж байна.
  Өнөөдрийн байдлаар овьёосны үр 840 тонн, вандуйн үр 3 тн, арвайн үр 20 тонн, эрдэнэ шишийн үр 600 кг, тосны ургамлын үр 3,1 тонн тус тус худалдан борлуулаад байна. 

Н.Энх

#нийгэм
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.