МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван ө...

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авлаа

Үнэн
Админ


Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.09.15) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 02 минутад эхэллээ. Нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр товлосон бөгөөд Засгийн газраас энэ оны 8 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүлэхийн өмнө Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл завсарлага авах хүсэлтээ танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт гурван өдрийн завсарлага өглөө.

Үргэлжлүүлэн 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулахаар товлосон байв. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл завсарлага аваха үндэслэл, хугацаагаа танилцуулсан. Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хүсэлтийн дагуу гурван өдрийн завсарлага өгч буйг мэдэгдсэнээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: parliament.mn
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.