“УСНЫ ҮНЭ ЦЭН” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
“Усны үнэ цэн” сэдэвт хэлэлцүүлэгт Та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
Хэлэлцүүлгийн зорилго: Улсын Их Хурлын даргын 2026 оны 20 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан ажиллаж байна. Хэлэлцүүлэг нь Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагын саналыг авч тусгах зорилготой.
Хэлэлцүүлэг болох газар: Төрийн ордон, “Жанжин Д.Сүхбаатар” танхим
Хугацаа: 2026 оны 06 дугаар сарын 25-ны (Пүрэв гараг) 10:00–17:00 цаг
Зохион байгуулагч: Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
Бүртгэл: Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй cалбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэд та бүхэн дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү:
Бүртгэлийн линк: Бүртгэлийг 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл дараах холбоосоор хүлээн авна.
Монгол Улсын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо