У.Содхүү: Хивс, буйданг хосолсон технологиор цэвэрлэх үйлчилгээг зөвхөн манайх л үзүүлж байна
Sofa squad буйдан, хивс цэвэрлэгээний үйлчилгээг үүсгэн байгуулагч, энэ чиглэлээр төрөлжсөн компани байгуулахыг зорьж яваа У.СОДХҮҮТЭЙ ярилцлаа. Нийслэлийн хэмжээнд хивс, буйдан, гэр цэвэрлэгээний үйлчилгээ эрхэлдэг 30 гаруй газар байдаг ч Sofa squad хивс, буйдан цэвэрлэгээний газар нь хурдан шуурхай байдал, бүтээгдэхүүний чанараар ялгарч байгаа юм.
Sofa squad буйдан, хивс цэвэрлэгээний үйлчилгээг үүсгэн байгуулагч, энэ чиглэлээр төрөлжсөн компани байгуулахыг зорьж яваа У.Содхүүтэй ярилцлаа. Нийслэлийн хэмжээнд хивс, буйдан, гэр цэвэрлэгээний үйлчилгээ эрхэлдэг 30 гаруй газар байдаг ч Sofa squad хивс, буйдан цэвэрлэгээний газар нь хурдан шуурхай байдал, бүтээгдэхүүний чанараар ялгарч байгаа юм.
-Хивс, буйдан цэвэрлэх газрууд нэг хэсэг цөөрсөн. Сүүлийн үед олширчээ. Танай үйлчилгээ юугаараа давуу талтай вэ?
-Энэ чиглэлээр Солонгост ажиллаж байгаад ирсэн хүмүүс нэгдэж, ийм үйлчилгээ үзүүлбэл хүмүүст хэрэгтэй юм байна гэж үзээд ажлаа эхлүүлснээс хойш гурван жил болж байна. Албаны ёсны компани болох зорилго тавиад ажиллаж байгаа, одоогоор хараахан тэр хэмжээнд хүрээгүй. Гэхдээ бидний хүмүүст хүргэж буй үйлчилгээ чанартай, эко бүтээгдэхүүн ашигладгаараа давуу талтай, хэрэглэгчид дуртай үйлчлүүлдэг.
-Орчин үед энэ төрлийн үйлчилгээ ихээхэн эрэлттэй болжээ. Хэрэглэгчид саяын таны хэлсэн үйлчилгээний чанар, эко эрүүл бүтээгдэхүүн ашигладагт танайхыг сонгодог байх нь ээ?
-Бид анх ганцхан төхөөрөмжтэйгөөр ажлаа эхлүүлж байлаа. Герман улсын “Karcher” брэндийн нэг л цэвэрлэгээний төхөөрөмжтэй байсан. Гурван жилийн хугацаанд 14 төхөөрөмжтэй болсон. Цэвэрлэгээний уусмал, бодисууд химийн найрлагагүй, хүний биед ямар ч хоргүй эко бүтээгдэхүүн сонгож үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог. Цагаан сарын үед юм уу, томоохон баяр ёслолын үеэр манайд 15-20 хүн өдөр болгон ажиллаж, үйлчилгээ үзүүлээд явдаг. Бусад үед 4-5 хүн байнгын ажилладаг. Сүүлийн үед бид зөвхөн хивс, буйдан гэхгүй гэр цэвэрлэгээний чиглэлээр үйлчилгээ үзүүлэхэд багагүй туршлагажсан. Цаашид ийм үйлчилгээ үзүүлээд явна.

- Бүх салбарт Герман улсын тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлж байгаа юм билээ. “Karcher” брэндийн гол онцлог юу вэ?
-Одоогоор Монголд байгаа, тэр дотроо “Karcher” брэндийн төхөөрөмж хивс, буйдан цэвэрлэхэд хамгийн чанартайд тооцогдож байна. Түүнээс өөр сайн төхөөрөмж энэ салбарт хараахан гарч ирээгүй байгаа. Энэ төхөөрөмжийн нэг онцлог бол вакум соролтоор ажилладаг. Ингэснээр гүний бохирдлыг маш сайн татаж авч цэвэрлэдэг. Нэг үгээр хэлбэл, зөвхөн өнгөн хэсгийг цэвэрлээд зогсохгүй, гүнд нь хүрч цэвэрлэдэг гэж ойлгож болно.
-Ижил төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа газар хэр олон байдаг юм бол?
-Цэвэрлэгээний газрууд олон болсон юм билээ. 20-30-аад газар байдаг. Хоорондоо бас өрсөлдөөнтэй ажиллана. Бие биеэсээ сурах зүйлүүд ч мэдээж байгаа. Гол нь хурдан шуурхай байдал, бас чанар чухал.
-Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн сонгодог гэсэн. Энэ нь ямар төрлийн бүтээгдэхүүн байдаг вэ?
-Зарим цэвэрлэгээний бодис хүний биед харшил өгдөг. Тиймээс бид үүнд анхаарч, судалж байж авч хэрэглэдэг. Захиалга өгөхдөө ч бүтээгдэхүүний танилцуулгыг анхаарч хардаг. Хамгийн гол үзүүлэлт бол эрүүл мэндэд хоргүй, байгалийн гаралтай органик найрлагатай цэвэрлэгээний бодисоор үйлчилгээ үзүүлдгээрээ манай үйлчилгээ давуу талтай. Хоёрдугаарт, бидний гурван жилд хуримтлуулсан туршлага мөн давуу тал болно. Гуравдугаарт, бид үйлчлүүлэгчийнхээ сэтгэл ханамжид байнга анхаарч байдаг. Ямар нэгэн алдаа гарах тохиолдол бий. Хүн болгон өөр хэв маягаар угаадаг. Үйчлүүлэгч санал хэлбэл, сэтгэл ханамжгүй үлдлээ гэвэл дахин цэвэрлэж өгдөг. Үнийн хувьд бусад газруудтай харьцуулахад тийм ч өндөр биш. Монголд манайхаас өөр уураар цэвэрлэх төхөөрөмжийг хивс буйдан цэвэрлэх төхөөрөмжтэй хослуулан ашиглаж байгаа, өөрөөр хэлбэл хосолсон цэвэрлэгээний аргыг ашигладаг газар байхгүй.

-Хивс, буйдангаас өөр зүйлүүд цэвэрлэдэг үү?
-Хивс, буйдан, матрас, гал тогооны сандал гээд цэвэрлэж болох бүхнийг цэвэрлэж өгдөг. Ингэхдээ зөвхөн дуудлагаар очиж цэвэрлэгээ хийдэг. Харин хонины ноосон хивс, эсгийг цэвэрлэх боломжгүй. Агших, харлах гэх мэт асуудал үүсдэг учраас бид хонины ноосон хивс, эсгий дэвсгэрийг цэвэрлэдэггүй.
-Хэрэглэгчдэд зөвлөгөө өгөөч гэвэл, юуг онцлох бол?
-Хивс, буйданд хүний нүдэнд харагддаггүй нян бактер их байдаг. Хүмүүс тэр болгон анзаардаггүй. Түүгээр дамжаад хүүхдэд харшил үүсэх, ханиад томуу, амьсгалын замын өвчлөл үүсдэг учраас хивс, буйдангаа мэргэжлийн цэвэрлэгээний газраар байнга цэвэрлүүлж байгаарай. Хаврын улиралд ялангуяа тоосжилт их байдаг. Дэлхийн эмч нарын холбооноос гурван сард нэг удаа хивс, буйдангаа цэвэрлүүлж байгаарай гэж зөвлөмж өгдөг юм байна лээ. Ингэж чадвал нян бактери үүсэхээс 80 хувь сэргийлж чадна гэж үздэг.
Ч.Үл-Олдох