МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм XVII жарны өөрчлөлт, шинэчлэлт үргэлжилс...

XVII жарны өөрчлөлт, шинэчлэлт үргэлжилсэн морин жилүүд

Монголчууд өнө эрт үеэс адуун сүргийн сор магнай, агт морио бурхан тахилдаа, эдүгээ төрийн сүлдэндээ эрхэмлэн дээдэлж, морин жил, цагт төрсөн хүүхдээ “эрмэг зоримог, эрдэм номтой, эрхэм хүн болох тавилантай” гэж онцолдог билээ.

Үнэн
Админ

Монголчууд өнө эрт үеэс адуун сүргийн сор магнай, агт морио бурхан тахилдаа, эдүгээ төрийн сүлдэндээ эрхэмлэн дээдэлж, морин жил, цагт төрсөн хүүхдээ “эрмэг зоримог, эрдэм номтой, эрхэм хүн болох тавилантай” гэж онцолдог билээ.

Морин жил нь монголчууд биднийг түүхэн үйл явдлуудтай уячруулдаг ч юм шиг... Бид бүхний саяхан угтан авч, золгоод байсан XVII жарны улаан морин жил нь монгол зурхай, Дорнын зурхайн тоололтой уялдан хосолж, багагүй өөрчлөлт, шинэ эхлэл, шинэчлэл, өсөлт дэвшил, бүтээн байгуулалт урам зориг, ухаарал дагуулсан тэгш дүүрэн жил байх төлөвтэй ажээ.

Монгол зурхайн цаг тооны бичиг-хуанлигийн анхдугаар жаран /1970-аад он/-аас эдүгээ /2026 он/-г  хүртэл есөн зуун, 17 жаран тохиогоод байгаа ажээ. Монголчуудын тооллоор 1970-аад онд XVI жаран дуусаж, 1970-аад оны төгсгөл рүү XVII жаран эхэлж, анхны морин жил нь 1978 онд тохиожээ.

Нэг. 1978 он. Шар морин жил: Нийтдээ 50 гаруй сая тонн зэсийн нөөцтэй уулын  баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн эхний ээлж ашиглалтад оржээ. Энэ үйлдвэр нь манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд одоо хүртэл онцгой үүрэг гүйцэтгэсээр “Монголын саалийн үнээ” гэдэг хошигнолт нэртэйгээр цаашдаа “Оюут овоо” гэх зэсийн баяжуулах уурхай болохоор шинэ бүтээн байгуулалтаа эхэлжээ.

-1978 онд Монгол Улсын хүүхэд багачууд, өсвөр үеийнхний төлөө, эх орноо гадаадын хүүхэд залуучуудад сурталчлан таниулахаар Олон улсын пионерын “Найрамдал” зуслан нээгдэж, үйл ажиллагааг нь эхлүүлжээ.

Хоёр: 1990 он. Цагаан морин жил: Япон улсын Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын тэргүүнийг Япон улсад албан ёсны айлчлал хийлгэхээр урьсныг манай тал хүлээн авч хэрэгжүүлсэн нь хоёр орны харилцаанд анхдагч, нэн чухал айлчлал болжээ.

-Мөн оны гуравдугаар сарын 4-7-нд Д.Сүхбаатарын талбайд 10 тэмцэгч иргэн өлсгөлөн зарлаж, хэвтэцгээжээ. Энэ анхны өлсгөлөнд цочирдсон МАХН /МАН/-ны Төв хорооны Улс төрийн Товчооны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсноор өлсгөлөн зарлагчид өлсгөлөнгөө зогсоож, талбай дахь оромжоо буулган аваад тарцгаажээ.

-1990 оны тавдугаар сарын 16-нд Улсын Дээд шүүх улс төрийн зургаан намыг бүртгэснээр манай улсад олон намын тогтолцоо бий болов.

-Анхны чөлөөт ардчилсан сонгууль болж, парламентад дөрвөн нам орж, 422 депутатын 10 орчим хувь нь намын гишүүн бус иргэд байжээ.

-АИХ-ын депутатуудын 84.6 хувь нь, байнгын парламент /УИХ/-ын гишүүний 61.7 хувь нь МАХН /МАН/-ын гишүүд байжээ.

Гурав. 2002 он. Ногоон морин жил: Дэлхий нийтээр “Хүүхдийн төлөө за гэж хэлье” гэх уриатай өрнүүлсэн хөдөлгөөнийг монгол­чууд дэмжин нэгдэж, дээрх уриа­тайгаар үндэсний кампанит ажлыг өрнүүлжээ.

Дөрөв. 2014 он. Хөх морин жил: Монгол, Орос улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэд 30 хүртэлх хоногоор визгүй зорчдог болжээ.

Тав. 2026 он. Улаан морин жил: Манай улс 1990 он хүртэл жилдээ 10-20 мянга гаруй гадаадын жуулчин хүлээн авч байсан бол энэ 2026 онд нэг сая жуулчин хүлээн авахаар бэлтгэл ажлыг хангажээ.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэв.

-УИХ-ын хаврын чуулган эхэлмэгц АН-аас “Сонгуульд ялж, парламентад олонх болсон нам /МАН/-ын дарга УИХ-ын дарга байх нь зохисгүй” гэж үзээд МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын албан тушаалаасаа татгалзах ёстой. Тэр хүртэл АН-ын бүлэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэж эсэргүүцлээ илэрхийлснээр УИХ-ын чуулганы хуралдаануудын ирц бүрдэлтийг бодлоготойгоор тасалдуулав.

-Энэ эгзэгтэй үед Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Монгол төрийн ажил, албыг тасралтгүй, жигд явуулах, эв нэгдлийг эрхэмлэх үүднээс өөрийн саналаар Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцров.

-Энэ үед МАН-ын дарга Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллуулахаар МАН-аас нэрийг нь дэвшүүлснээр Н.Учрал өөрийн саналаар УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдов.

-Н.Учрал Засгийн газраа МАН, ХҮН, Үндэсний эвслийн гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр 16 яамтай шинэчлэн байгуулж, Монголын нийгэм, эдийн засгийн “эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхээ зарлан мэдэгдэв.

-УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын 15 дахь даргаар сонгогдов.

-”Туулын хурдны зам”-ын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн боловч Туул гол, байгаль орчноо хамгаалагчид тэргүүтэй хэсэг иргэд уг том төсөл /бүтээн байгуулалт/-ыг зогсоолгохоор жагсаж, төр, засагт хандав.

-Монголчуудын санаачилж, НҮБ-аас баталсны дагуу “Дэлхийн адууны өдөр”-ийг энэ оны долдугаар сарын 11-нд олон улсын хэмжээнд өргөн тэмдэглэхээр зохих бэлтгэлийг хангасаар байгаа билээ.

 Т.Дашдэлэг /МУҮГА, Идэвхтэн бичигт/  

Эх сурвалж: Монголын үнэн" сонины №017/24692/ дахь дугаарыг Энд-ээс уншина уу.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.