"YES Mongolia"-ийн удирдах зөвлөлийн II хурал болж, 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааг дүгнэлээ
“YES Mongolia” ТББ-ын Удирдах зөвлөлийн II хурал өнөөдөр болж, байгууллагын 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан болон оны хоёрдугаар хагаст хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.
“YES Mongolia” ТББ-ын Удирдах зөвлөлийн II хурал өнөөдөр болж, байгууллагын 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан болон оны хоёрдугаар хагаст хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.
Хурлыг МАН-ын нарийн бичгийн дарга, “YES Mongolia” ТББ-ын Тэргүүн Л.Дашдэмбэрэл удирдан явуулж, эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг танилцуулан, байгууллагын бүтэц, гишүүнчлэлийн бодлого, салбар зөвлөлүүдийн өргөжилт, олон улсын хамтын ажиллагаа, сонирхлын клубүүдийн хөгжүүлэлт, зохион байгуулсан томоохон арга хэмжээ болон цаашдын зорилтуудыг танилцууллаа.

Тэрээр “YES Mongolia” ТББ эхний зургаан сарын хугацаанд дотоод зохион байгуулалтаа шинэ шатанд гаргаж, гишүүнчлэлийн хоёр давхар бүтцийг хэрэгжүүлэн, салбар зөвлөлүүд болон сонирхлын клубүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлснийг онцлов.
Мөн Европын 11 улс болон Казакстан улсад шинэ салбар зөвлөл байгуулж, нийт 16 улсад үйл ажиллагаагаа өргөжүүлсэн нь олон улсад ажиллаж, амьдарч буй монголчуудыг нэгтгэх бодлогын чухал үр дүн болсныг танилцууллаа.
Эхний хагас жилд YES Mongolia аппликэйшнийг нэвтрүүлж, Европ дахь монголчуудын дунд “YES Mongolia Euro Cup” олон улсын спортын наадмыг анх удаа зохион байгуулсан бөгөөд салбар хороо, зөвлөлүүдийн хүрээнд салбарын хэлэлцүүлэг, сургалт, спорт, соёлын чиглэлийн нийт 48 арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснийг тайланд дурдсан юм.

Мөн 2026 оны үлдсэн хугацаанд гишүүнчлэлээ өргөжүүлэх, шинэ клубүүд байгуулах, нийгмийн хариуцлагын төслүүд хэрэгжүүлэх, дотоод үнэлгээний тогтолцоо болон нэгдсэн аппликэйшний хэрэглээг хөгжүүлэх зэрэг ажлуудыг эрчимжүүлэхээр төлөвлөж байгааг танилцууллаа.
Хурлын үеэр ЗГХЭГ-ын Тэргүүн Дэд дарга Б.Батцэцэг Засгийн газрын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” бодлогын хэрэгжилт, зорилго, цаашдын үр нөлөөний талаар танилцуулга хийж, оролцогчдын асуултад хариулан санал солилцов.

Удирдах зөвлөлийн гишүүд тайлан болон цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, байгууллагын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр санал, зөвлөмжөө нэгтгэн баталлаа.

Сэтгэгдэл
0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.