Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг сонсох юм.
Мөн “Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэхэд шаардлагатай зарим арга хэмжээний тухай”, “Хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн, итгэлцүүр, журам батлах тухай”, “Хаягдал усыг цэвэрлэж, дахин ашиглах үйл ажиллагааг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл болон Ерөнхий сайдын шуурхай үүрэг даалгаврын биелэлтийн талаар -Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн 2025 оны жилийн эцсийн тайлангийн талаар зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.