МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Нийгэм Жимс, ногоо, хүнсний бүтээгдэхүүнийг Мо...

Жимс, ногоо, хүнсний бүтээгдэхүүнийг Монголын стандартад нийцүүлэн боловсруулж, савладаг

Эрээн хотын "Хаоган" жимс, хүнсний ногоо, амуу будаа, хүнсний тосны импорт, экспортын парк компанийн үйл ажиллагаатай Монголын сэтгүүлчид танилцлаа.

Үнэн
Админ

Эрээн хотын "Хаоган" жимс, хүнсний ногоо, амуу будаа, хүнсний тосны импорт, экспортын парк компанийн үйл ажиллагаатай Монголын сэтгүүлчид танилцлаа.

Тус парк нь 2007 оны гуравдугаар сард 10 сая юаний хөрөнгөөр байгуулагдсан бөгөөд   Эрээн хотод жимс, хүнсний ногооны төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Монголд экспортлох эрх бүхий, гаалийн хяналтын цор ганц байгууллага юм байна. Үндсэн үйл ажиллагаанд жимс, хүнсний ногоо экспортлох худалдаа, бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүний хагас  боловсруулсан бүтээгдэхүүн, амуу будаа, хүнсний тосны импорт экспорт, логистик, агуулахын хадгалалт, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлдэг байна.

 Тус паркийн нийт 80.000 ам.метр талбайтайгаас  13 ширхэг 25.000 ам.метр талбайтай тогтмол температур бүхий агуулахтай,  10.000 ам.метр хяналт шалгалтын талбайтай, 3.700 ам.метр  хамтарсан шалгалтын нэгдсэн албаны байртайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Тус компанийн агуулахаас өдөрт тус бүр нь  25 тонн даацтай 30 орчим авто машинаар жимс ногоог тээвэрлэн 24 цаг дотор Улаанбаатар хотод хүргэдэг байна. Жимс, ногоо, бусад хүнсний бүтээгдэхүүнийг Монголын стандартад нийцүүлэн боловсруулж, савладаг байна.

 Паркийн дотор болон гадна орчинд  24 цагийн цахим хяналтын камерын систем суурилуулсан, мэргэжлийн шинжилгээний лаборатори, жимс ногооны аюулгүй байдлын хяналт шинжилгээ хийх орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд экспортын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангадаг.

Мөн тус парк нь Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүнийг Хятадад нийлүүлэх ажлыг хийж байна. 2025 онд Монгол Улсаас 20.000 тонн мах худалдан авчээ. Мөн ОХУ-ын Байгал нуурын бүсээс ус, рашааныг нийлүүлж Хятадын зах зээлд борлуулдаг байна.

О.Намчин 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.