МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Б.Дэлгэрсайхан: Зам, тээврийн салбарын а...

Б.Дэлгэрсайхан: Зам, тээврийн салбарын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг зорьж байна

МАН-ын  дэргэдэх Социал демократ Ахмадын холбооноос санаачлан намын бодлого шийдвэр, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг танилцуулан, мэдээлэл солилцох зорилготой ээлжит 27 дахь  уулзалт дөрөвдүгээр сарын 28-нд боллоо. Нийслэлийн есөн дүүргийн ахмадууд оролцсон энэ удаагийн уулзалтад  УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан оролцож, салбарынхаа өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, түүнээс гарах гарц шийдлийн талаар танилцуулсан юм. УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Зам, тээврийн салбар Монгол Улсын хэмжээний төмөр зам, агаарын, авто тээврийн, замын  гэсэн үндсэн чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Үүн дотроо тээврийн асуудал Монгол Улсын хамгийн тулгамдсан асуудал. Үүнийг замгүйгээр төсөөлөх аргагүй.  2000-2004 онд Ерөнхий сайдаар Н.Энхбаяр ажиллаж байхдаа бүх аймгаа Улаанбаатартай холбох “Мянганы зам” төслийг эхлүүлж байлаа. Тэр үед “Мянгуужингийн үлгэр” гэж шүүмжилж байсан бол өнөөдөр Монгол Улс нийтдээ 8300 орчим км хатуу хучилттай замтай болж, нийслэл Улаанбаатар хот  бүх аймагтай хатуу хучилттай замаар холбогдсон. Цаашид хатуу хучилттай замаа сайжруулах, сум,  суурин газруудаа хатуу хучилттай замаар холбох нь иргэдийн аюулгүй байдлыг хангахаас гадна хот, хөдөөгийн ялгааг арилгах зорилготой юм” гэдгийг мэдээллийнхээ эхэнд онцлов. Авто тээврээр  2025 онд  96.5 сая тонн ачаа ачиж,  өмнөх оноос есөн хувиар нэмэгдсэн бол 175.5 сая зорчигч тээвэрлэжээ.  Төмөр  замаар 49 сая тонн ачаа тээвэрлэж, өмнөх оноос  найман хувиар нэмэгдсэн бол зорчигч тээвэр 1.8 хувиар багассан байна. Харин өнгөрсөн онд  108.6 мянган  нислэг үйлдэж, 2.4 сая зорчигч зорчиж, 13 хувиар нэмэгдсэн байна. Тус салбар энэ онд  авто тээврээр  100 сая тонн ачаа ачиж, 178  сая зорчигч тээвэрлэх зорилт тавьжээ. Тэгвэл төмөр замаар 55 сая тонн ачаа тээвэрлэж,  зорчигчийн тоог 1.8 сая хүргэх аж. Харин 119.6 мянган нислэг авч, 2.6 сая зоригч тээвэрлэхээр зорьжээ.  Өнөөдрийн байдлаар 19.8 мянган нислэг үйлдэж, 400 мянган зорчигч тээвэрлэсэн байна.

Үнэн
Админ

МАН-ын  дэргэдэх Социал демократ Ахмадын холбооноос санаачлан намын бодлого шийдвэр, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг танилцуулан, мэдээлэл солилцох зорилготой ээлжит 27 дахь  уулзалт дөрөвдүгээр сарын 28-нд боллоо.

Нийслэлийн есөн дүүргийн ахмадууд оролцсон энэ удаагийн уулзалтад  УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан оролцож, салбарынхаа өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, түүнээс гарах гарц шийдлийн талаар танилцуулсан юм. УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Зам, тээврийн салбар Монгол Улсын хэмжээний төмөр зам, агаарын, авто тээврийн, замын  гэсэн үндсэн чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Үүн дотроо тээврийн асуудал Монгол Улсын хамгийн тулгамдсан асуудал. Үүнийг замгүйгээр төсөөлөх аргагүй.  2000-2004 онд Ерөнхий сайдаар Н.Энхбаяр ажиллаж байхдаа бүх аймгаа Улаанбаатартай холбох “Мянганы зам” төслийг эхлүүлж байлаа. Тэр үед “Мянгуужингийн үлгэр” гэж шүүмжилж байсан бол өнөөдөр Монгол Улс нийтдээ 8300 орчим км хатуу хучилттай замтай болж, нийслэл Улаанбаатар хот  бүх аймагтай хатуу хучилттай замаар холбогдсон. Цаашид хатуу хучилттай замаа сайжруулах, сум,  суурин газруудаа хатуу хучилттай замаар холбох нь иргэдийн аюулгүй байдлыг хангахаас гадна хот, хөдөөгийн ялгааг арилгах зорилготой юм” гэдгийг мэдээллийнхээ эхэнд онцлов. Авто тээврээр  2025 онд  96.5 сая тонн ачаа ачиж,  өмнөх оноос есөн хувиар нэмэгдсэн бол 175.5 сая зорчигч тээвэрлэжээ.  Төмөр  замаар 49 сая тонн ачаа тээвэрлэж, өмнөх оноос  найман хувиар нэмэгдсэн бол зорчигч тээвэр 1.8 хувиар багассан байна. Харин өнгөрсөн онд  108.6 мянган  нислэг үйлдэж, 2.4 сая зорчигч зорчиж, 13 хувиар нэмэгдсэн байна. Тус салбар энэ онд  авто тээврээр  100 сая тонн ачаа ачиж, 178  сая зорчигч тээвэрлэх зорилт тавьжээ. Тэгвэл төмөр замаар 55 сая тонн ачаа тээвэрлэж,  зорчигчийн тоог 1.8 сая хүргэх аж. Харин 119.6 мянган нислэг авч, 2.6 сая зоригч тээвэрлэхээр зорьжээ.  Өнөөдрийн байдлаар 19.8 мянган нислэг үйлдэж, 400 мянган зорчигч тээвэрлэсэн байна.

 

Төмөр замын аюултай ачаа тээврийг Эмээлтэд байршуулна

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Энэ салбарт  томилогдож очоод гурван зүйл дээр анхаарах ёстойг ойлгосон.  Нэгдүгээрт, Улаанбаатар хотоос төмөр замыг гаргах ёстой. Улаанбаатар хотын төв хэсгээр өдөрт 34-40 гаруй галт тэрэг  явж байна. Үүнээс хоёр нь л зорчигч тээврийнх, бусад нь ачаа тээврийнх. Ачаа тээврийн галт тэрэгт нефть, түлш, тэсрэх бодис, газ гээд нийт  34 нэр төрлийн аюултай ачаа тээвэрлэдэг. Улаанбаатар хот анх төмөр замтай болох үедээ аюулгүйн бүсийг 500 метрийн радиуст тогтоож байсан. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын газар олголтоос үүдэлтэй аюултай бүс рүүгээ түрээд ороод ирсэн.  Дээр нь түгжрэлийн 30 гаруй хувь нь төмөр замтай холбоотой. Өнөөдөр төмөр замын  гарам дээгүүр гарах 34-40 гаруй ачаа тээврийг өнгөрөөхөөр дөрвөн цаг гаруйн хугацааг зарцуулж байгаа юм. Тиймээс нийслэлчүүдийнхээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих шаардлагатай. Өнгөрсөн 2024 онд Дүнжингаравын орчимд газ тээвэрлэж явсан машин дэлбэрэхэд бүхэл бүтэн хороолол шатсан. Магадгүй, тэсрэх бодис тээвэрлэсэн галт тэрэгний цуваа Улаанбаатарын дунд осолдож, вагон унавал, төмөр зам дагасан хороолол, үйлчилгээний төвүүд дэлбэрэх аюултай” гэдгийг дурдлаа. Энэ асуудлыг шийдэх хүрээнд Багахангай-Хөшигийн хөндий хүртэлх  87.3 км төмөр замаа тавьсан байна. Ингээд Хөшигийн хөндий- Шувуун фабрик хүртэл 24 км, үргэлжлээд Шувуун фабрик-Эмээлт хүртэл  20 гаруй км төмөр зам тавих аж. Ийнхүү нийт  128.1 км төмөр зам баригдсанаар Улаанбаатар хотын дундуур явдаг аюултай буюу транзит, экспортын бүх ачааг Эмээлт рүү татаж тавих гэнэ. Энэ асуудлаар ОХУ-тай ч яриа хэлэлцээ хийсэн байна. Дотоодын аж ахуйн нэгжээр хийлгэж байгаа дээрх төмөр зам есдүгээр сарын 1-нд ашиглалтад орох юм байна. Энэ төмөр зам ашиглалтад орсноор аюултай ачаа Улаанбаатарыг тойрч гардаг болно гэдгийг салбарын  сайд дурдлаа.

Түүнчлэн дээрх төмөр замыг дагасан ачаа тээврийн хоёр терминал баригдаж байгаа аж. Мөн Шувуун фабрикт аюултай ачааны терминал барихаар төлөвлөжээ.

 

Иргэний нисэхийн навигацын тоног төхөөрөмжийг шинэчилж байна

Монгол Улс анх 1989 онд НҮБ-ын дэргэдэх Олон улсын иргэний нисэхийн конвенцид нэгдэн оржээ. Ингэснээр гадагшаа нислэг үйлдэх боломж бүрдсэн байна. Учир нь социализмын үед ОХУ руу л нислэг үйлддэг байжээ. Зах зээлийн нийгэмд орсноор Бээжин, Сөүл гээд олон улс руу нислэг үйлддэг болсноор өнөөдөр 40 орны 200 хот руу нисэж, буух зөвшөөрөлтэй болжээ. Иймээс олон улсын конвенцыг биелүүлэх үүрэг хүлээсэн.

Өнөөдөр олон улсын иргэний нисэхийн аудитын шалгалт манайд хийгдэж байгаа гэнэ. 15 жилийн дараагаар ирж байгаа энэ шалгалтад манай улс тэнцэх эсэх нь гадаад нислэгээс хамаарч байгаа аж. Энэ талаар салбарын сайд “1998 онд тоног төхөөрөмжөө шинэчлээд олон улсын агаарын тээвэр хүлээж авдаг, буудаг, Монголын агаар дээгүүр явдаг, дамжин өнгө­рүүлдэг болсон.   Манай агаар дээгүүр өдөртөө 500 орчим онгоц дамжин өнгөрдөг байсан бол олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан энэ тоо өнөөдрийн байдлаар 250 болон  буурсан. Олон улсын гэрээгээр манай улс өөрийн нутаг дэвсгэр дээгүүр аюулгүй өнгөрөөх үүрэгтэй. Үүнийг манай иргэний нисэхийн навигацын газрын удирдлага удирддаг. Дээр нь өдөртөө нисэж байгаа 70-80 нислэгийг удирддаг. Гэтэл өнөөдөр иргэний нисэхийн навигацын тоног төхөөрөмжийн насжилт хуучирсан. Олон улсын гэрээ, конвецын дүрмээр агаараас олж байгаа орлогыг зөвхөн тоног төхөөрөмжөө шинэчлэх, инженер ажилчдыг бэлтгэж, мэргэшүүлэхэд зарцуулах үүрэгтэй.  Гэвч өнгөрсөн хугацаанд улсын төсөвт татан төвлөрүүлсний улмаас  техникийн шинэчлэл хийгээгүй байна. Дээрх асуудлаар Засгийн газартай ярьж,  төсвийнхөө талыг татан төвлөрүүлсэн.

Ингээд Францын болон Испанийн  талтай яриа хэлэлцээ хийж, агаарын навигацын орлогоо барьцаалж,  тоног төхөөрөмжийг зээлээр авахаар болсон байна.  Бид ирэх есдүгээр сард агаарын навигацын тоног төхөөрөмжөө шинэчилж дуусна. Ингэснээр аюулгүй бууж, нисэх боломж бүрдэж байна” хэмээн мэдээлэв.

 

Авто замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

 Түүнчлэн агаарын нислэгийн нөөц төвийг Дорноговь аймагт барихаар төлөвлөжээ. Сайшандад баригдаг нислэгийн нөөц төв ашиглалтад орсноор олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс гадна аюулгүй байдал ч бүрдэж байгаа аж.

Зам, тээврийн салбарт 2025 онд 2.4 их наяд төгрөгийг зам барихад төсөвлөжээ. Нийт 660 км зам барихаас ихэнх нь орон нутагт, суманд барих зам байсан учир төсвөөс буцаан татаж, багш, эмч нарын цалинг нэмэхэд зарцуулахаар болжээ. Харин салбарын сайд “Зах зээлийн уналтын үед бидэнд улсын төсвөөр зам барих мөнгө байхгүй. Төсөв хэлэлцэхэд гишүүн бүр л орон нутагтаа зам тавиулах гэж дэмждэг. Суманд хоёр км зам тавиад, үргэлжлээд шороон замтай залгана. Тиймээс замыг төр, хувийн хэвшлийн түшнлэлээр барих нь зүйтэй. Хил орчмын стратегийн ач холбогдолтой замуудыг хувийн компаниудаар гүйцэтгүүлээд, төлбөрөө авдаг олон улсын жишиг рүү шилжих хэрэгтэй. Улсын төсвөөс мөнгө зарцуулж, зам тавих ашиггүй. Тиймээс бодлогоо өөрчлөх хэрэгтэй” гэсэн юм.

Замын-Үүд-Улаанбаатар хоорондын авто замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр  тусгай зориулалтын авто замын тендер зарлажээ. Энэ зам нь Монгол Улсын импортын 84 хувийг, экспортын 13 хувийг тээвэрлэдэг. Замын-Үүд-Говьсүмбэрийн авто замыг барих Хятадын компани шалгарч, ажлаа удахгүй эхлэх юм байна. Дараагаар нь Говьсүмбэр-Хөшигийн хөндий хүртэлх 250 км, Ханбогд-Мандалговь хүртэлх 350 км гаруй авто замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барих аж. Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий гуравдагч зам нь Лүнгийн зам. Жилдээ есөн аймгийн нэг сая хүн энэ замаар зорчдог байна. 111.7 км Лүнгийн замыг  зургаан эгнээ болгон барих зураг төслийг хийж дууссан байна.  Дэлхийн банкны зээлээр  ирэх зургадугаар сараас барихаар төлөвлөжээ.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Зам, тээврийн яам хариуцсан салбартаа улсын төсөв хараад суух бус өөрөө өөрийнхөө орлогоос хөрөнгө оруулалт хийж, аюулгүй байдлыг хангах, хил холболтоо богино хугацаанд хийхээр зорьж байна” гэдгийг мэдээллийнхээ төгсгөлд дурдлаа. 

Зам тээврийн салбарын талаар тодорхой мэдээлэл авсан ахмадууд асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн өндөр настан Гантөмөр “Яармагийн түгжрэл хэцүү байна. Нийтийн тээврийн түгжрэлийг яаралтай зохицуулмаар байна” гэсэн бол Хан-Уул дүүргийн иргэн Эрдэнэцогт “Би ИНЕГ-аас тэтгэвэрт гарсан. Манай залуус ажлын хариуцлага муу байна. ИНЕГ-ын боловсон хүчний асуудал дутагдалтай байна. Үүнд анхаарлаа хандуулж өгнө үү” хэмээв. Мөн Баянзүрх дүүргийн иргэн Рэнцэнханд “Манай хүүхдүүд Цагаан хад гэдэг газар ажилладаг. Энэ Цагаан хадны зам там байна. Цагаан хадны замыг яаралтай засварлаж өгөөч” гэсэн хүсэлт тавьж байлаа.

Энэ мэтчилэн уулзалт оролцсон ахмадууд замын чанар стандартыг сайжруулах, хууль эрх зүйн орчны алдаатай байдал, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, салбартаа үр бүтээлтэй ажилласан ахмадуудын нийгмийн асуудлыг өсгөх боломжийн талаар асуусан асуултад  УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд  Б.Дэлгэрсайхан хариулт өгөв. Ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн төлөөллөөс бүрдээгүй салбар гэж үгүй. Залгамж холбооны гагнаас болсон  тэдний үнэт үг, сургаал, туршлага болгон ойртож болох аюулаас хамгаалж байдаг шүү гэдгийг ахмадууд сануулж байв.

Тус уулзалтад МАН-ын  Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, СДМАХ-ны тэргүүн Б.Гомбо, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцсон юм.

Ийнхүү СДАХ-ноос  санаачлан зохион байгуулсан ээлжит уулзалт амжилттай өндөрлөлөө.

Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн" сонины №017/24692/ дахь дугаарыг Энд-ээс уншина уу.

 

 

#Засгийн газар
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.